ГАЗАР ХӨДЛӨЛТ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛД ХЭРХЭН АЖИЛЛАХ ДАДЛАГА ХИЙВ
2017/05/12
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын өгөгдсөн цагийн байдалд ажиллах штабын дадлага өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Штабын дадлага сургуулиар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 5 байршилд дадлага хийхээр зохион байгууллаа. Эхнийх нь газар хөдлөлтийн улмаас Бөмбөгөр худалдааны төвд гал түймэр гарахад хэрхэн ажиллах нөхцөл байдалд дадлага сургуулилт хийлээ.






                                
                                
                                
                                
                                
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					