Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/147 дугаар захирамжаар жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгосны дагуу “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн нь Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр явагдсанаас Чингэлтэй дүүргээс 5704 ажилтан албан хаагч, иргэд бүртгүүлж, амжилттай оролцлоо.

“Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн нь гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилготой юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС