Дүүргийн 25 жилийн ойн хүрээнд  хороодын нийгмийн ажилтнуудаас санаачлан хэрэгжүүлж байгаа бүтээлч 25 ажил, “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  иргэд олон нийтэд аливаа төрлийн донтолт, архины хор уршгийг сурталчлан таниулах зорилготой “ЭРҮҮЛ ХҮН-ЭРҮҮЛ ГЭР БҮЛ-ЭРҮҮЛ НИЙГЭМ” сэдэвт сургалтыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, “Гэр бүлийн-баяр хөөр” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Эрүүл ба эрүүл бус гэр бүл, Архинд донтох өвчин, Залруулга” сэдвүүдийн хүрээнд явуулж, сургалтад 1-19 хороодын нийт 300 иргэн хамрагдав.