Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олноос нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажлыг санаачлан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд оршин суугч өрх толгойлсон ээж Н.Уянга болон түүний 7 хүүхдэд Эх үрсийн баярыг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүлж, баярын бэлэг гардууллаа. Бяцхан хүүхдүүдийг баярлуулахад хандив өргөсөн та бүхэндээ талархал илэрхийлж байна.