Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам” Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/283 дугаар захирамж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий өрхийн малыг гаргах, хяналт шалгалт хийх ажлын хэсэг 2017 оны 06-р сарын 05-ны өдөр дүүргийн 17, 19 дүгээр хороодод ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 17, 19 дүгээр хороодын Засаг дарга нартай уулзалт хийж, хорооны түвшинд “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл авч, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зааварчилгаа өгч, хорооны нутаг дэвсгэрээс мал бүхий өрхүүдийн малыг гаргах арга хэмжээг авч ажиллах тухай Улсын ахлах байцаагчийн хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ.

Дээрх хороодын нийт 42 өрхөд Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 07-р сарын 15-ны өдрийн дотор дүүргийн нутаг дэвсгэрээс малаа гаргах албан мэдэгдлийг хүргүүлэв.

Уг ажлын хэсэг нь шат дараалсан арга хэмжээнүүдийг авч, тухайн 2 хороонд оршин сууж буй мал бүхий иргэдэд сургалт, сурталчилгааны ажлыг хорооны засаг даргын Ажлын албатай хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС