Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 06 дугаар сарын 6-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулж үүрэг даалгавар өглөө.

Зам засвар арчлалт, тохижилтын ажилд анхаарал хандуулж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шугам сүлжээний засвар арчлалтын ажлыг зуны улиралд бүрэн хангахыг санууллаа.

Мөн газар чөлөөлөх асуудлаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажиллахыг хэлтэс албад үүрэгдэв.