УИХ-аар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Онцгой Албан Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Гаалийн ерөнхий газраас уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газарт хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд гаалийн бүрдүүлэлт хийхээр болсныг олон нийтэд мэдээлж байна.