Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн автозамын ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цемент бетон суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлууд хийгдэнэ.

Иймд зам засварын ажилтай холбоотойгоор 2017.06.13-ны өдрийн 00:00 цагаас 2017.06.20-ны өдрийг дуустал хугацаанд Халдвартын эцсээс “Нарантуул” зах хүртэлх 300м автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлах гэж байна.

Энэ үеэр эрхэм жолооч, иргэн та пээрх чиглэлээс бусалд замыг сонгон хөдөлгөөндөө соёлтой, аюулгүй оролцоорой.