Финландын Хельсинк хотын олон нийтийн усан санд дөрвөн настай хүү живж байхад ойр орчимд байсан нэг ч хүн анзаарахгүй өнгөрсөн олон хүнийг гайхшруулаад байна. 

Хүүг живж байх үед түүний ээж саунд орохоор явсан байж.  Хүү маш удаан амь тэмцэж, усанд хөвсөнөөр цус харвасан байна. Ингээд 4-5 минут өнгөрсний эцэст нэгэн эмэгтэй түүнийг уснаас татаж гаргажээ.

Хельсинкийн шүүхээс хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь үлдээсэн хэргээр хүүгийн ээжид дөрвөн сарын түр хорих ял оноож, 2,000 доллараар торгосон байна.