Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор хүүхдүүдэд тавих эцэг эхчүүдийн анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өчигдөр л гэхэд хоёр хүүхэд карьерийн нууранд живж нас барсан байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах карьерийн нууранд 2 хүүхэд живж нас барсан байна” гэсэн мэдээлэл  06-р сарын 12-нд авч цагдаагийн байгууллагад ирсэн байна. үүний дагуу шалгахад: БЗД-17 хороонд суух Т /эр.15н/, Х /эр.10н/ “Хилэм” нэртэй нууранд живж нас барсан хэрэгг гарчээ. Одоо хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.