Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон албан хаагчид бүгд цочролын байдалтай байна
2017/06/15
Цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарч байна. Тухайлбал, цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдож, мөн Марш тактикийн тэмцээнд оролцож байсан нэг албан хаагч, удирдаж байсан хурандаа нар амиа алдсан хэмээн сайтууд мэдээлээд байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Сүүлийн үед цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл их гарах боллоо. Тухайлбал, цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдсоныг иргэд ихээхэн шүүмжилж байна?
-Цагдаагийн албан хаагч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон асуудал бий. Тодруулбал, хар тамхины төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газар судалгаа хийсэн. Судалгааны дагуу ажиллагаа хийхэд энэ оны тавдугаар сарын 29-ны өдөр ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт дөрвөн иргэн саатуулагдсан. Эдгээр иргэдийг шалгахад хар тамхи, мансууруулах бодис илэрсэн тул саатуулан шалгаж байна. Тиймээс тухайн иргэдээс эд мөрийн баримт болох мөс буюу метавитамины төрлийн бодис болон бусад эд зүйлийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.
-Саатуулагдсан иргэдийн тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Саатуулагдсан иргэдийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан. Тэдний дотор 1988 онд төрсөн Улаанбаатар хотын харьяат, ХУД-ийн Замын цагдаагийн албанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байсан Б байсан. Тиймээс Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Б нь өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд цагдаагийн албанд ажилд орсон.
-Ер нь цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага нэлээдгүй ажил хийсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар “Мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр” хүртэл батлагдсан. Хөтөлбөрийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдийг илрүүлэх, дайчлан баривчлах чиглэлээр ажиллагаа хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон таван төрийн албан хаагчийг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.
-Марш тактикийн тэмцээнд оролцож байсан албан хаагчид амиа алдсан талаарх мэдээлэл өгөхгүй юу?
-Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш тактик-2017” цогцолбор тэмцээнд Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий есөн байгууллагын 19 баг буюу нийт 500 орчим тамирчид өрсөлдсөн. Харин цагдаагийн байгууллагаас нэг эрэгтэй, нэг эмэгтэй салаа оролцсон байдаг. Харамсалтай нь тэмцээнд оролцсон нэг албан хаагч амь насаа алдсан хэрэг гарсан. Үүний дагуу холбогдох ажиллагаа хийгдээд явагдаж байна. Тухайн тэмцээнд хамт оролцсон албан хаагчид бүгд цочролын байдалтай байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гаргахгүй байхыг хүсч байна.
-Албан хаагчдыг удирдаж явсан хурандаа бас амиа алдсан гэх мэдээлэл байгаа?
-Энэ бол ташаа мэдээлэл. Хурандаагийн биеийн байдал сайжирч эмнэлэгт байгаа. Цагдаагийн байгууллага томоохон уралдаан тэмцээнд оролцохдоо удирдах албан тушаалтан буюу тухайн ажиллагааг удирдах хүнийг томилдог: Энэ дагуу Марш тактикт оролцох тамирчдыг удирдуулахаар хурандаа Н.Баярмагнайг томилсон. Гэвч баг тамирчдаа удирдахаас өмнө хурандаагийн даралт ихэсч, эмнэлэгт хүргэгдсэн. Тиймээс удирдах зөвлөл хуралдаж, томилгоог өөрчилсөн байдаг. Н.Баярмагнай хурандаагийн хувьд энэ тэмцээнд удирдаж, дасгалжуулсан асуудал байхгүй. Биеийн байдал харьцангүй гайгүй. Эмчилгээ хийлгэж байна.
-Амиа алдсан албан хаагчийг хүчээр оролцуулсан гээд байгаа. Энэ үнэн үү?
-Энэ тэмцээнд оролцуулахын тулд мэргэжлийн эмнэлгийн баг ажилладаг байгаа. Хүчээр оролцуулсан зүйл байхгүй. Харин биелүүлж байгаа даалгаврын хувьд хүнд зүйлүүд байдаг. Тухайн тамирчин эхний гурван шатыг амжилттай биелүүж ирээд дөрөвдүгээр шатанд нь шөрмөс нь татсан гээд эмнэлгийн анхан шатны тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Улмаар хоёр хоногийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс талийгаачийн ар гэр, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлж байна.
- Нэг алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар?
- Нэг алба хаагч одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
-Голд живэх гэж байгаа иргэнийг аварсан албан хаагчаа тоодоггүй гэх шүүмжлэл бас нэлээдгүй байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Ахмад н.Гансүх 2017 оны зургадугаар сарын 7-ны өдөр ХУД-т эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Туул голд амиа насаа алдах гэж байсан иргэний амь насыг аварсан. Түүний энэхүү үйлдлийг удирдлагууд нь үнэлээд зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр ахмад Гансүх болон жолоочийг нь “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагнах хүсэлтээ ЦЕГ-т хүргүүлсэн. Хүсэлтийг журмын дагуу шийднэ.
-Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Цагдаагийнхан бэлэн байдалд ажиллах уу?
-Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар албаны бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Зочин · 2017/06/21
Цагдаа даргын хэлснийг биелүүлэх л үүрэгтэй, тайлбар хэлэх боломжгүй байдаг биз дээ. Тиймээс л бэлтгэл хийгээгүй хүнийг тэмцээнд ор гэж тушааж амь насанд нь хүрсэн байх л даа. Офицеруудын цолыг хэдэн жил дүрэмт хувцас өмссөнөөр л шийддэг, хэр чадвартай, ажилдаа үнэнч зүтгэлтэйг нь харгалздаггүй юм биш үү.
Иргэн · 2017/06/19
Цэргүүдийн болон удирдах офицеруудын биеийн бэлтгэл маш муу л байна даа. Мөнгөөр цол албан тушаал худалдаэ авсан улс юу ч хийх вэ дээ
жаажаа · 2017/06/19
элбэгээ ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик эмэгтэй албан хаагчаар тугаа тахьчаа юу даа эмэгнэлтэй юм 1967онд санхүүгийн техникум 25жилийн ойн кросс зохион байгуулж 17 настай залуу түрүүлж ирээд бахардан унаад тэр дороо нас барсан гашуун дурсамж сэтгэлд үлдсэн юм. шоконд ордог юм шүү
Зочин · 2017/06/17
gai duudsan eronxiilogcn
Зочин · 2017/06/16
чи муу бөөс хаанахын газар шороон дээр ямар хүнээс төрөөд хорвоогийн тоос хөдөлгөж яваагаа мэдэх үү. Нэг монгол хүн бүр цэл залуухан эмэгтэй хүн өнгөрсөн байгааг мэдэж байна уу. Хүний үгээр үг хийж, өөрийн толгойгоо мэдэхгүй манкурт боолын зиндаанд байгаагаа мэд.
Yooy · 2017/06/16
Erdenet Hynii ami yregdeed bhad yhsen ni yamai gene yy? Yasan aimaar um be? Hoorhii ter emegteig orovdoh setgelgyi ene araatan ooroo yil laigaa chirch zovj yhnee chi..Ter emegtei bol agyy hyn baisan bn lee..Ih hodolmorch ohin bsan bn Um maani bad me hym..
Зочин · 2017/06/15
Намайг цагдаа хамгаалахгүй Монгол хүн харин цагдаагаас өөрийгөө яаж хамгаалахын эргэлзэж байна
Зочин · 2017/06/15
Новшийн цагдаа нэгээр хорогдож аштай юу
0000 · 2017/06/15
Энэ хэрэгт Ерөнхийлөгч ямар хамаатай юм ямарч хамаагүй
Зочин · 2017/06/15
Цагдаа арын хаалганы мануухай хахуул авхаас өөр ажилгүй хүмүүсээр дүүрсэний гай энэ
zochin · 2017/06/15
irgedee daramtlahad suraltsaj baihaar bie byaldartaa anhaarch baihgyi dee
ЦЕГ-т · 2017/06/15
Армийн цэргүүд болохоор яагаа ч үгүй байхад энэ тэмцээнд оролцсон цагдаагийнхан бүгд шоконд орно гэдэг цагдаа психологийн бэлтгэл маш муу байгааг харуулж байна. Цагдаа жирийн иргэдийг дарамтлахаас өөр юм хийдэггүй, ганц хоёр км гүйхээрээ ингэж байгаа юм шүү дээ. Цагдаа жаахан хатуужил суумаар байна. Ялангуяа хуулиар тоглох гэдгээ боль. "Мэхт мэхэндээ" гэдэг болно шүү. Шударга бай, хуулиар их тоглох гээд байвал жирийн иргэд ч бас тийм юманд чинь сурна, тэгээд "дээшээ хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг болно шүү. Тэгээд улсаараа дампуурна. Зүгээр л шударга л ажиллаж сур, зарчимтай бай. Тэгвэл хар аяндаа цагдаагийн нэр хүнд сэргэнэ.
ЦЕГ-т · 2017/06/15
Армийн цэргүүд болохоор яагаа ч үгүй байхад энэ тэмцээнд оролцсон цагдаагийнхан бүгд шоконд орно гэдэг цагдаа психологийн бэлтгэл маш муу байгааг харуулж байна. Цагдаа жирийн иргэдийг дарамтлахаас өөр юм хийдэггүй, ганц хоёр км гүйхээрээ ингэж байгаа юм шүү дээ. Цагдаа жаахан хатуужил суумаар байна. Ялангуяа хуулиар тоглох гэдгээ боль. "Мэхт мэхэндээ" гэдэг болно шүү. Шударга бай, хуулиар их тоглох гээд байвал жирийн иргэд ч бас тийм юманд чинь сурна, тэгээд "дээшээ хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг болно шүү. Тэгээд улсаараа дампуурна. Зүгээр л шударга л ажиллаж сур, зарчимтай бай. Тэгвэл хар аяндаа цагдаагийн нэр хүнд сэргэнэ.
Зочин · 2017/06/15
Ter odon ch yahav dee. Tuhai hynii ami nastai tentseh hemjeenii bish gehed ediin zasgiin dorvitoi demjleg yzyyleh togtoltsoo bii bolgoj boloh yy.
he he · 2017/06/15
Yamar utgaar iim garchig ugsun yum bol.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон албан хаагчид бүгд цочролын байдалтай байна
Зочин · 2017/06/15
ер нь бол хүчээр л орж байгаа шүүдээ...
иргэн · 2017/06/15
Тэмцээний үеэр цагдаагийн иажилтан эмэгтэй нас барсанд туйлаас харамсаж эмгэнэл илэрхийлье,цагдаа бол бидэнтэй адилхан хүн,хүний амьдрал болохоор янз бүрийн асуудал байхшүүдээ,цагдаагийн талаар янз бүрийн таамаг төдий мэдээлэл тараах нь ач холбогдолгүй юм,харин цагдаагийн нэр хүндийг сэвтүүлсэн хар тамхины хэрэгт холбогдсон гэх асуудалд ач холбогдол өгч шуурхай шалгаж хатуу арга хэмжээг хариуцсан дарга захирагтай нь хамт оногдуулаж энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй,миний цагдаа намайг таныг хамгаалсаар ирсэн,хамгаалаж байгаа,цаашдаач хамгаалах болно,эргэлзэх зүйлгүй.