“Говь” компанийн үйлдвэр өчигдөр гал гарсан бөгөөд түймрийн тархалтыг өнөөдөр өглөө 7.00 гэхэд бүрэн зогсоосон талаар НОБГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар мэдээллээ.Гал гарч шатах үед Говь ХК-ны хамт олон, аврах багийнхан үйлдвэрийн барилга доторх тоног төхөөрөмж гээд зарим зүйлийг галаас хамгаалж, зөөж чадсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Дашрамд дурдахад Говь ХК нь анх 1975 онд байгуулагдаж байсан түүхтэй. 2016 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн эхний 10-т жагсаж байжээ. Мөн гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчтай, 300 гаруй чадварлаг боловсон хүчинтэй үйлдвэр аж.