Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг  2017.01.18-ны өдөр   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарсан байна.   Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Тэрбээр шүүх хурлын үеэр  "Надад амьд явах сонирхол алга. Би ээжтэйгээ уулзахаар явлаа” хэмээн хоолойгоо зүссэн нь хяналтын камерт бичигдсэн байдаг. 

 

Шүүх танхимд амиа хорлохыг завдсан  И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг 2017-06-14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэв. Улмаар 
И.Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус бүр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.