Шанхай хот бол Хятадын хамгийн том хотуудын нэг бөгөөд 24 сая хүн амтай. Тиймээс хотын гол тулгамдсан асуудлын нэг бол орон байрны хомсдол.

Иймд хуучин барилгуудын нураан илүү томоохон бүтээн байгуулалт хийж, газруудыг чөлөөлөх хэрэг болдог. Харин энэ ажил нь заримдаа бага зэргийн бүтэлгүйтэл авчирдаг байна. Тус хотод байрлах 15 давхар барилгыг нураахад барилга доошоо бус сууриараа нугарч барилга бүхлээрээ шууд унажээ. 

Энэ бүтэлгүй ажлын улмаас дээд албаны болон удирдах албаны хэд хэдэн хүн ажлаасаа халдагдсан байна.