Х.Ундрам Сингапураас хүрэл медаль хүртэв

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан Уран сайхны гимнастикийн 14 дэх удаагийн Сингапурын нээлттэй олон улсын тэмцээн энэ сарын 14-19-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Оюуны удирдлага дор тамирчин Х. Ундрам, У.Айына нар оролцож байгаа юм.

Өчигдөр/06.17/ тамирчин Х.Ундрам хэрэглэлийн нийлбэр дүнгээр III байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр тэрбээр хэрэглэлийн шигшээ тэмцээнд өрсөлдөх юм.  Харин бага насны ангиллын тэмцээнд өсвөрийн бяцхан тамирчин У. Айыына бүх хэрэглэлээрээ өрсөлдөж байна.