Монгол улсад гэрээгээр ажиллаж байсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг амралтын өдрүүдэд гарлааа. Тодруулбал, Дорнод аймгийн  Халх гол сумын 2-р баг “Өндөр гүүр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан БНАСАУ-ын иргэн П.Г /эр.26н/-ийг 06-р сарын 18-ны 00:30 цагийн үед тус компани дээр БНАСАУ-ын иргэн Х.С /эр.44н/ нь улсын дугаар тодорхойгүй “Howo” автомашинаар дайрч амь насыг нь хохироосон байна.  

Гадаад иргэдийг гэрээрээг ажиллуулж байсан газар нь 2004 онд байгуулагдсан бөгөөд гадаад дотоодын хөрөнгөөр хэрэгжсэн томоохон хэмжээний төслүүд дээр ажилладаг юм байна.  

БНАСАУ-ын иргэдийг гэрээгээр ажиллуулсан гэх "...."  газар нь 2017 онд гадаадаас гэрээт ажилтан аваагүй. Харин 2016 онд Филиппин улсаас гэрээт ажилтан урьж ирсэн бүртгэл байна. Бид энэ хэргийн талаарэрэгн мэдээлэх болно.