Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, гол усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон амралт, аялал зугаалгын улиралтай холбогдуулан иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхөөр Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байна. 

2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр Нийслэлд 16, 11 аймгийн 55 суманд 86 удаа, нийт 102 удаа гарчээ. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар усны ослын тохиолдол 9 аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүрэгт 23 удаа гарч, 28 хүн амь насаа алдсан байна. Эдгээрээс зургаан тохиодол нь хүүхэд аж. 

 

Хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний 15:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт болох аж..