Зураач яруу найрагч Хөх бичиг бичиг соёлын академийн тэргүүн МУСТА Г.Мөнхбаатарын Сувдан хөлс уран зургийн  үзэсгэлэн 2017 оны 06 дугаар сарын 23-нд QART галерейд нээлтээ хийнэ.

Олонд Морины МО нэрээр танигдсан бөгөөд тус зураачийн анхны бие даасан үзэсгэлэн юм.  Зураач Г.Мөнхбаатар нь шитэд реализм буюу magic realist чиглэлээр зурдаг. Зургандаа бодит байдлыг тусгаж, харьцуулан жишиж, далд ертөцийг илүү гаргаж өгдөгөөрөө бусдаас онцлогтой.

Ийнхүү улсын баяр наадмын босгон дээр анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, моринд хайртай монгол түмнээ огшоож байгаа нь сайшаалтай.  Тэрбээр  үзэсгэлэндээ Монгол Улсын Манлай Уяач Д.Даваахүүгийн Цолмон халтар, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ононгийн Хээр, н.Наранхүүгийн Ажнай шарга, Хөвсгөлийн н.Болдбаатарын Халиун болон бусад уяачдын хурдан хүлгүүдийн зургийг дэлгэх аж.      Г.Мөнхбаатар нь бидний сайн мэдэх н.Наранхүүгийн алдарт ажнай шаргыг  Хийморийн морь болгон зурсан байгаа нь хэн бүхний сүсэг бишрэлийг төрүүлж байлаа. Хурдан морины чинэсэн хөлсийг Сувдан хөлс гэдэг учраас ийнхүү үзэсгэлэнгээ нэрлэжээ. Сувдан хөлс үзэсгэлэн 2017 оны 06 дугаар сарын 23-наас эхлэн 7 дугаар сарын 03-ныг хүртэл үргэлжлэнэ.