Эрчүүд гэхээсээ илүүтэйгээр бүсгүйчүүдээсээ зөвлөгөө авмаар байна. Би нөхөртэйгөө нийлээд 2 жил болж байна. Жирэмсэн хордлоготой байж ядаж байхад хүн хайрлахгүй, халамжлахгүй ер нь л муудалцаад, хэрүүлтэй байгаа.

Хүн ядраад ирж байхад гэрээ ч цэвэрлэхгүй хоолоо ч хийчихгүй ажилгүй. Ажилгүй байж ядаж халтууранд явахгүй. Эгч нараасаа мөнгө авч байгаа юм, тэгээд миний цалингаар амьдарч байгаа юм. Хэлэхээр хэрүүл болно. Ядаргаатай юм шиг байнга өвчин хэлнэ. Муугаа мэдэхгүй бас охидууд руу ФБ чатаар юм бичээд тэрийгээ бас надаас нуугаад байгаа юмаа.

Хүүхэд төрөхөөр энэ ажилгүй хүн одоо яах гэж байгаа юм бол гайхаад байх юм.  Яг энэ ажилгүй, арчаагүй,  хайр халамжгүй зангаас нь болж муудалцсан чинь  салъя гэж байна. Угаасаа хайргүй, хүүхдээ бодож хамт байгаа гэнэ.  Хүүхдээ төрөхөөр нь өөрөө тэжээх юм гэнээ.

Энэ арчаагүй нөхрийг яах вэ? Хүүхдээ төрөхөөр ийм хүмүүс өөрчлөгдөх болов уу?  Ер нь хайргүй хүнтэйгээ яаж амьдраад байдаг юм бол?  Та нар  ийм байдал орж байсан уу? Яавал дээр вэ