Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа явагдаж байна. Та бүхэн сонгуулийн үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байх нь хуулиа хэрэгжүүлж буй иргэний үүрэг юм.

Та Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой. Иймд та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандана уу.

 

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР