Сайн байцгаана уу? Би энэ жил 30 хүрч яваа жирийн нэг айлын гэргий. Гэр бүл болоод удаагүй болохоор мэдэхгүй чадахгүй ойлгохгүй олон юм гарах юмаа. Нөхөр бид хоёр суугаад 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Нэг охинтой болсон охин минь одоо ой гарантай.

Жирэмсэн болоод ажлаасаа амралт авсан ч хүүхэд харах хүнгүй болохоор одоо болтол ажилдаа орж чадаагүй гэртээ сууж байгаа.

Хүүхэд харж удаан гэрт суухаар их бухимдуу элдвийн юм их бодохын бас их эмзэг болох юмаа. Манай хүн өглөө гараад орой л ирдэг л дээ. Сүүлийн үед ааш зан нь нэг биш болоод байх шиг нэг хөндий үг дуун ч цөөрөөд сав л хийвэл уурлах гээд. Эмэгтэй хүний зөн совин гэж байдаг даа нүдээр харж чихээр сонсоогүй болохоор элдвийн юм бодохын.

Гэрт удаан суугаад надаас залхаад байгаа юм болуу гадуур өөр хүн амьтантай болсон юмуу гээд л би хүмүүс шиг утас нтр ухаад хардаж хэрүүл уруул хийгээд байдаггүй л дээ. Манай хүн ч нээх тийм хүмүүс шиг гадуур дотор хоноод архи дарс уугаад явдаггүй л дээ. Хэчнээн тийм ч гэлээ нэг биш болоод байгаагийг нь мэдрээд байх юм.

Өглөө ажилдаа явлаа гээд л явдаг өдөржин ажлаа хийдэг юмуу юу хийдгийг нь би мэдэхгүй яахаа ч мэдэхгүй ганцаараа бухимдахаас цаашгүй л байна. Та бүхэн минэ надад зөвлөгөө өгч туслаарай баярлалаа.