Энэ амралтын өдрүүд //2017.06.24/ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ихэнх нутгаар 30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.


Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул наршилтаас хамгаалах, зүрх судасны өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаарах, түүнчлэн хуурайшилт ихсэх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд зөвлөлөө.