Сонгуультай холбоотойгоор зургаадугаар сарын 26-ны 00.00 цагаас зургадугаар 28-ны өдрийн 00.00 цаг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна.

Мөн дээрх хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон аж.