Цэргээ зодож, хөлийн хуруу нь тас хөлдөөсөн ахлагчид ял оноожээ
2017/06/28
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ.
Шүүхээс ахлагч Э-г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цэргүүдээ зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн Хүрээ 1,2 дугаар байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин аварласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.
Зочин · 2019/01/27
Үйлдвэрийн осол гэж дүгнээд хохироосон дарга нь тэнсэн аваад үлдсэн гэж байна .
иргэн · 2017/06/28
ял өгөх естой цааз өг хүнийг санаатайгаар хорлож байсан хулгаач байна залуу хүүхэдийг ийм болгох гэж харамсалтай байна нөхөн төлбөр тооцох естой ажил хийх эрхийг хас шоронд хийж 25 жилийн ял ноогдуулах естой санаатай үйлдэл бузар алуурчин гэсэн үг