СЕХ: Гадаад дахь Монголчууд саналаа ирэх сарын 04, 05-ны өдөр саналаа өгнө
2017/06/28
СЕХ-ноос мэдээлэл хийж байна. Мэдээллээр дахин санал хураалтын хугацааг наашлуулах боломж бололцоо ямар байгааг судалж үзсэн талаар СЕХ-ны дарга мэдэгдлээ. Тодруулбал дахин санал хураалтыг 2017 оны 07-р сарын 07-ны өдөр явуулахаар тогтсон байна.
Харин гадаад дахь Монголчуудаас 2017 оны 07-р сарын 04,05-ны өдөр хийхээр боллоо.
Мэдээллийн үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: “СЕХ бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалттай. СЕХ түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, иргэн хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Сүүлийн үед хөндлөнгөөс зааж зааварлах тохиолдол гарсаар байгаа тул дээрх хуулийн заалтыг онцолж байна. Бид эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж, хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулж байна.” Гэдгийг онцлов.
Хоёр дахь санал хураалтын бэлтгэл графикийн дагуу хийгдэж байна. Санал хураалт явагдана. Хууль эрх зүйн хувьд зөрчил гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэв.
Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая дахин санал хураалтын зардал болох 7.2 тэрбум төгрөгийг санхүүг шийдэж өгсөн байна.
Дахин санал хураалттай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг 27-ны өдрөөс эхлэн 07-р сарын 09-ны өдрийг хүртэл зогсоолоо.