Улаанбаатар хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажил төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байна.

Зургаадугаар сарын 28-ны өдрөөс долоодугаар сарын 03-ны өдрийн хооронд:

  • Шөнийн зах,
  • Нарантуул зах,
  • Ахмадын хороолол,
  • Баянзүрх дүүрэг,
  • Батлан хамгаалах яам,
  • СОС хотхон,
  • 16-р хороолол,
  • Батлан Хамгаалах Их Сургууль орчмын хэрэглээний халуун усыг хязгаарлах тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБДС ТӨХК-иас зөвлөлөө.

Зургаадугаар сарын 9-ний байдлаар Төв цэвэрлэх байгууламж, Карьерийн салаа шугам, Нисэх, Буянт-Ухаа-1, 2, Дэвшил ХХК, Монос ХК, Цэргийн хотхон, Гацуурт ХК орчмын дулааны шугам тоноглолын засварын ажил дуусч, дүүргэлт хийхээр ажиллаж байгаа аж.