Дорнод аймгийн Матад суманд “Дорнын их гэгээ” компанийн хамт олон усан сан байгуулжээ. “Бороо хур багатайгаас болж  говийн аймгуудад мал, амьтан үхэхийг зүгээр харж сууж чадахгүй юм. Усгүйн улмаас маш олон зээр харангадаж үхэж байна. Эдгээрийг жаахан ч гэсэн багасгаж, ан амьтнаа хайрлан хамгаалахын тулд бид усан сан байгууллаа” хэмээн тэд цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Залуус тус суманд 10 километрын зайтай хоёр усан сан байгуулсан ба тэдгээрээ гурав хоногт нэг удаа дүүргэж байх юм байна. Цаашид чадлынхаа хэрээр усан сангийнхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Усгүйн улмаас харангадсан амьтдад зориулж усан сан байгуулжээ