Улсын баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрийг дуустал хугацаанд хилийн автозамын боомтууд амарна.
 
Харин төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллах бол долдугаар сарын 16-аас хэвийн ажиллаж эхлэх юм байна.
 
Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг  олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн  боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах учир иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм  байна.