Өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өглөө 08:30 цагт хаалттай эхэлсэн боловч хойшлов. Учир нь шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалгаанаар шүүх хуралдаан хойшилж 2017.08.14-ны 09:00 цагт товлогдлоо. 

Ингэснээр шүүх хуралдаан дөрөв дэхь удаагаа хойшилж байгаа юм. Өмнө нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, хоёр өмгөөлөлгч нь  хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан хойшилж  байсан бөгөөд шүүх хуралд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Уранчимэг, М.Цэнгүүн нарт шүүхээс дээрх 2 өмгөөлөгчид арга хэмжээ авч байсан удаатай. 

Мунзуй  Г.Нямдорж нь шунахайн сэдэлтээр  С.М, Ч.Н, М.Д нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны ..  дугаар байрны ... тоот БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Т хүч хэрэглэж "550.000 юанийг хувьдаа завшсан" гэж зөвшөөрөхийг шаардан, "нохойд идүүлж, бетонд зутгаж ална, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, чамд ямар байхыг харуулна, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана" гэх зэргээр өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн байдаг. Улмаар 550.000 юань /Монгол төгрөгт хөрвүүлбэл 168.888.500 төгрөг/ буюу онц их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт хохирогч Д.Т-ийг зодох, хүч хэрэглэхээр заналхийлэх, айлгах, манаж хонох хүн олох зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон.  Үүнээс гадна Мунзуй Г.Нямдорж С.М-тай бүлэглэн ӨМӨЗО-ны иргэн Д.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэн, тохуурхан доромжилж "бэлэг эрхтэнээ бариулан хөхөхийг шаардаж" бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн нь нотлогдоод  байгаа бөгөөд шүүх энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.