Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам айсуй. Улсын их баяр наадмын нээлт, хаалт бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөний билетийн кассаар энэ сарын 7-ны өдрөөс эхлэн худалдахаар болжээ.

Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн баяр наадмын төсөвт зориулж Сангийн яамнаас 1.9 тэрбум, Нийслэлийн төсвөөс 550 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөжээ.  Харин баяр наадмын амралтын нэгдсэн тов гараагүй байгаа ч календараас харахад  нийт 10 хоног амрах төлөвтэй байна.