Монголын урлагт удам залгасан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдний нэг бол алдарт “Хурд” хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаяр болон түүний охин Номука юм.
Аавынхаа авьяасыг өвлөсөн Номука энэ сарын 6-нд “Nomuka's cover night” анхны ковер тоглолтоо хийх гэж байна. Алдарт аавын авьяаслаг охины тоглолтыг үзэж дэлхийн шилдэг дуучдын гайхалтай дуу хөгжмөөр амьсгалж нэгэн оройг өнгөрүүлэхийг урьж байна.

 

Дашрамд дуулгахад “Nomuka's cover night” тоглолтын хөгжмийг амьд хөгжмийн “Saturn sunrise” хамтлаг эгшиглүүлэх юм байна. Мөн дараах гайхалтай дуунуудыг Номука охин дуулж үзэгчиддээ өөрийн авьяас билэгийг толилуулах ажээ.
1) I knew you were trouble
2) Rude
3) Come and get it
4) Summertime sadness
5) Hit me baby one more time
6) Nadad Itge ft Munkhbayr
7) Saturn sunrise hamtlag
8) Surprise song
9) Surprise song
10) Slow down
11) I want you to know
“Nomuka's cover night” тоглолт
2017.07.06-ны Пүрэв гарагт 16:00 цагаас Монголын Залуучуудын Холбооны 3-р давхарт байрлах “Циферблат” болох юм байна.