Эрүүгийн хууль энэ сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотойгоор ялтныг ялаас чөлөөлөх үйл ажиллагааг шүүхийн байгууллагаас ажлын хэсэг гарч  ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хийж байна.

Шинэ эрүүгийн хуульд баривчлах ялгүй болж байгаа. Ажлын хэсэг эхлээд   ШШГЕГ-ын харьяа Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид ажилласан. Шинэ эрүүгийн хуулиар баривчлах ялгүй болсон. Тиймээс тус газарт баривчлах ялаар шийтгүүлсэн 52 хүнийг сулласан байна.  

Ажлын хэсэг эмэгтэйчүүдийн хорих ангид үргэлжлүүлэн ажиллана.