Сүүлийн хэдэн өдөр сонгуулийн шуугианы хажуугаар сошиалаар Баярмаа гэх бүсгүй нэлээд их яригдаж байгаа билээ. Өгзөгөндөө кока кола ундаа хавчуулан зургаа авахуулснаар түүнийг дууриах олон янзын зураг цахим ертөнцөөөр тарж байгаа. 

Энэ зураг дээрх бүсгүйг Батжаргалын Баярмаа гэдэг. Тэрбээр өдгөө 24 настай. Интерьер дизайнер мэргэжилтэй ч өөрийн сонирхолын дагуу фитнесст дасгалжуулагч хийдэг аж. Түүний хувьд анх бие галбираа засахаар спортоор хичээллэж хоёр жилийн хугацаанд бага үгүй их өөрчлөлт хийж, үүндээ ч урамшин спортод шимтэн оржээ. 

Б.Баярмаа өөрийн фэйсбүүк хуудсандаа ихэвчлэн хагас нүцгэн зургаа оруулдаг. Энэ талаар “Би өөрийгөө монголын хамгийн том өгзөгтэй эмэгтэй гэж хэлээгүй. Зүгээр л гоо үзэсгэлэн гэж хараасай гэж хүссэн” хэмээсэн.

 


 

Б.Баярмаагийн фэйсбүүк хуудас bayarmaabatjargl 58,843 дагагчтай аж.