Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх ажлын хүрээнд тус шүүхийн нэгдүгээр давхрыг "Шүүхийн үйлчилгээний төв” болгон тохижууллаа. Тодруулбал, нэгдүгээр давхрын иргэдийг хүлээн авах хэсэг болох 16 метр.квталбайг томсгон 36 метр.кв болгон засвар үйлчилгээ хийж,иргэдийг ая тухтай үйлчлүүлэх, шүүхийн үйлчилгээний таатай орчныг өөрсдийн нөөц бололцоо бүрдүүллээ.

    Улмаар 7 дугаар сарын 5-ны өдөр "Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийг хийлээ.

 

 

 

 

    "Шүүхийн үйлчилгээний төв”-д шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах боломжийг бүрдүүлж "Таны хөтөч” схем зураг бүхий танилцуулгын самбар, ёс зүй болон харилцаа хандлагын талаар гомдол мэдээлэл, шүүхийн тамгын газарт өргөдөл гомдол гаргах журам дарааллыг харуулсан танилцуулгын самбар, шүүхэд өргөдөл, нэхэмжлэл, гомдол гаргах загварыг харуулсан ширээ, сандлыг байршуулав.

    Мөн үүдний хэсэгт байршуулсан киоск /мэдрэгчтэй дэлгэц/-ийн төхөөрөмжөөс хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авахаас гадна шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар цахим санал асуулгад оролцох боломжийг бүрдүүллээ.

    "Шүүхийн үйлчилгээний төв” нээснээр иргэд шүүхээс чирэгдэлгүй, тав тухтай орчинд үйлчилгээ авах боломж бүрдлаа. Мөн шүүхийн үйлчилгээний стандартыг тогтоож шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой юм.

 

    Дээрх засвар тохижилтын ажлыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан, ажилчдын хүч хөдөлмөрийг шингээн хийлээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Шүүхийн үйлчилгээний төв нээв