Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь алтны уурхайд осол болж гурван хүн нас баржээ. Онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд дөрвөн хүнийг эсэн мэнд гаргаад байна. Ослын газар хичнээн хүн байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд  Онцгой байдлын алба хаагчид нурангийг ухах ажлыг шуурхай явуулж, нэмэлт хүч дуудсан байна.

“Баярс гоулд” бичил уурхайд өнгөрсөн шөнө гар аргаар алт олборлож байсан хүмүүс шороонд дарагдаснаас амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.