Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар усанд осолдсон тохиолдол 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 46 удаагийн тохиолдолоор 58 хүн (хүүхэд-12, насанд хүрэгсэд-46), (эрэгтэй-49, эмэгтэй-9) амь насаа алдсан байна.

Урьд оны статистик мэдээгээр 2016 онд зөвхөн наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдсоноос нийслэлд 4, орон нутагт 5 хүн болгоомжгүй байдлаар эндсэн.

Иймд иргэд та бүхэн Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа бидний өгч буй доорх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй сайхан наадаарай.