Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор долоодугаар сард халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.Үүнд,

VII сарын 17-21-нд 

Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, 120 мянгат, Жаргалан, Нархан хотхон, Баянмонгол, Олимп хороолол, Шинэ Монгол сургууль, 13-р хороолол ДДТ-26, 27-с хангагддаг хэрэглэгчид

VII сарын 24-28-нд 

УБ Палас, 10-р хороолол, 3-р эмнэлэг, 1-р хороолол орчим

VII сарын 31-нээс VIII сарын 4-нд 

Цирк, 31-р сургууль, Үзэсгэлэн худалдаа, Япон ЭСЯ, Шүрэн зочид буудал, Шинэ үе сургууль, 21-р сургууль, Бөхийн өргөө, 13-р хороолол ДДТ-24, 25, Сансар 12, 15-р хороолол орчимын хэрэглэгчдиийн халуун усыг түр хязгаарлана.