Үндэсний их баяр наадмын тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба тавын даваанд Төв аймгийн харьяат, аймгийн арслан Г.Ганжадтай барилдан маргаан үргэлжилсээр хөлийн цэцийн шийдвэрээр аваргыг унасан гэж үзэв.

Ийнхүү Төв аймгийн залуу арслан Улсын начин цолны болзол хангав. Харин Санжаадамба аварга үүнтэй  санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн наадмын талбайд байсаар байлаа. Барилдааны бичлэгээр бол аймгийн арслан Г.Ганжад түрүүлж тохой хүрсэн хэмээн үзэж байгаа аж.