Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний уламжлалыг эвдэн цаашид Их тэнгэрт амьдрахгүй, эгэл ардынхаа дунд буюу хотын төвд байрлах Ю.Цэдэнбал маршалын өвлийн ордонд амьдарч төрийн албыг залгуулж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. 

Тэгвэл энэ мэт мэдээлэл цацагдах зуур шинэхэн ерөнхийлөгч маань эдгээр өдрүүдэд сонгуулийн ялалтаа тэмдэглээд тун завгүй явна.

Учир нь Төрийн дайллага нэртэй найр цэнгээнийг шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д тангарагаа өргөсөн өдрөөсөө хойш өдөр алгасахгүй шахам Их тэнгэрт зохион байгуулж байгааг иргэд шүүмжилж эхэллээ. 

Ерөнхийлөгчийн энэхүү ялалтын баярт Ардчилсан намынхан, Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн штабынхан, Х.Баттулгын эзэмшлийн медиа компаниудын ажилчид, дэмжигчид нь гол төлөв уригдаж очсон байх ажээ.

Хамгийн сонирхолтой нь Х.Баттулгыг ялалтад хүргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан МоАх-ны партизанууд Төрийн дайллагад огт уригдаагүй бөгөөд тэд энэ байдалд эмзэглэн ихээхэн бухимдалтай байгаа аж. 

Энэ талаар МоАх-ны партизаны нэг Б.Рэнцэнтавхай цахим хуудастаа,  "Мэдээж төрийн тэргүүний хүлээн авалтад орж үзэе гэж хэн ч бодолгүй яахвэ!? Өчнөөн ахмад нэр хүндтэй гишүүд нь орж чадахгүй гомдолтой үлдэж байхад цагаан байрны хашаанаас гардаггүй хэдэн согтуу гаруудыг толгой дараалан !!?   Ширээ хоослоод архи гудраад л тэнд шал согтуу!!!  С.Эрдэнэ даргын цэргүүд  бараг аягачин шивэгчингүй Баянголоос бараг толгой дараалан,  зарим нь авгайгаа дагуулчихсан ?! Яасан санаа чинь зовдоггүй заваан шогийн амьтад вэ та нар ?! Хүн чанар Үзэл санаа үнэт зүйл гэж байна уу та нарт?! Дүүрэг Баянголийн  хэдэн тэжээмэл бордсон торойнууд байнаа. Юм болгонд л соохолзон давхилдаж байдаг болж?! Би больё доо нэг ахмадаа оруулчихъя гэсэн сэтгэл байхгүй, өлөн бөөснүүд цуглуулнаа !? Атоз Офшорын эсрэг хөдөлгөөнийхнөө оруулахаас би өөрөө үлдэхээс гээд Цогоо маань урилгыг нь  хөөцөлдөөд авчихсан явж байх жишээтэй!? Ховорхон жентельмен эр  хүн дээ ! 40 градусын халуунд СЕХ-ны гадаа цуглаан пикет хийхэд хэн зогсож байлаа. Нөгөө МоАХ-ын такси жаак мэтийн 60 хүрч байгаа ахмадууд !! Энэ торгон зангиа том гэдэстэй банди нар торгон дээлтэй гунхсан хүүхнүүд харагдаагүй!!! Тэгээд найр наадам болохоор чухал царайлан даргатай сээлфийдэх гээд дайрчих юмаа?! Арчаагүй ийм хүмүүст  бид яаж нам холбоог тавьж өгөх юм бэ үхтлээ үзэж таарна! Үхэх ч хаа байсан, зайлна гэж байхгүй шүү залуучуудаа! Эрэмбээ бариарай !!! Энэ тэжээмэлүүд согтуучууд аа байранд нь тавиарай дарга нар" хэмээн бухимдаад авчээ.



















 

Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/13275