БНХАУ-ын иргэд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй танхайрсан хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал БНХАУ-н ЭСЯ-ны гадна мэдээллийн самбарын шилийг хоёр залуу хагалсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар ийм хэрэг гарсан нь үнэн. Танхайрсан БНХАУ-ын иргэд нь  “Цэцэг” зочид буудалд байрладаг  “Петрочайна дачин тамсаг” ХХК-нд туслах ажилтнууд юм байна. Тэдний   Song Jinddond,  Yand Qindhai гэдэг бөгөөд  23-44 настай ажээ. 

Танхайрсан этгээдүүд БНХАУ-ын ЭСЯ-ны баруун талын мэдээллийн самбарын шилийг чулуугаар цохин хагалж, харуулын цагдаагийн  хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрсан байна.

Одоогоор хэрэг тарьсан Хятадуудыг саатуулаад байгаа  бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхлээд байгаа аж.