ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр /2017.07.20/ зохион байгуулж байна.

 

Тус хурал нь Ганжуур судлаач эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж буйгаар онцлог юм. Хуралд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нарын эрдэмтэн оролцож байна.

 

Мөн Монголын болон олон улсын байгууллагыг төлөөлөн  36 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгаа шинжилгээний  үр дүнгээ танилцууллаа.

 

Олон улсын хурлын хүрээнд энэ сарын 21-нд 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн дэлгэгдэх юм.