Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, "Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна.

Уг ажилтай холбоотой Өгөөжийн уулзвараас хойш Баруун 4 замын уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 22:00 цагаас 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хязгаарлаж, цахилгааны шугамын шилжүүлэг, нөөц турба байрлуулах ажил хийнэ гэж Замын Цагдаагийн албанаас мэдээллээ.