“Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” болон “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ард иргэдийн өрийг тэглүүлэх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж буйгаа ийн мэдэглэж байгаа юм.

Хэвлэлийн хуралд оролцогчид “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга ялалт байгуулвал Монгол улсын нийт иргэдийн 5 их наяд 845 тэрбум төгрөгийг өрийг тэглэнэ. Мөн монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ хэлсэн. Гэтэл АН, тус намын гишүүн, УИХ-ын гишүүн З.Нарантуяа өр тэглэнэ гэж амлаагүй гэж мэдээлж байна. Гэтэл бид өргүй болгоно гэсэн амлалтад итгэж саналаа өгсөн. Ард түмэн амлалтаа биелүүлэхийг шаардаж байна” хэмээн онцоллоо.

Мөн тэд шинэ ерөнхийлөгчид өр тэглэнэ гэсэн амлалтыг нь өдөр бүр сануулахад өртэй хүн бүрийг нэгдэхийг уриалсан юм.