24 настай Женнифер Памплона эхээс төрсөн дүр төрхөө өөрчлөн Ким Кардашиантай адил болохын тулд 500 мянган доллар зарцуулжээ. 
Ингэж их өөрчлөлт хийхийн тулд өгзөгөндөө хоёр литр өөх шахуулан томруулснаас гадна хөх, уруулаа томруулж, дөрвөн хавиргаа хадуулан авчээ. 
Түүний өгзөгийг томруулах мэс засал хйихээс найман эмч татгалзаж байжээ. Учир нь амь насанд аюултай мэс засал гэнэ. Харин Женнифер гоё сайхан болж л байвал мэс заслын орон дээр үхэхээс эмээхгүй байгаагаа хэлжээ.