Цахим бүртгэлд бүртгүүлснээр шууд цэцэрлэгт элсэнэ гэсэн үг биш
2017/07/26
Цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийн цахим бүртгэлийн ажил өнөөдөр эхэллээ. Энэхүү цахим бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
-Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд яах вэ?
-Ирэх сарын 10-наас бүх цэцэрлэгт цахим бүртгэлд туслах ажилтнууд томилогдож ажиллана. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд 8 дугаар сарын 10-наас хойш цэцэрлэгт биеэр очиж, цэцэрлэгийн туслах ажилтнуудад бүртгүүлнэ.
-Энэ жил хичнээн цэцэрлэг ашиглалтанд орох вэ? Нийт хэдэн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна вэ?
-2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 216, төрийн бус өмчийн 407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байсан. Харин 9 дүгээр сарын 01-ний байдлаар долоон цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлнэ. Дараа нь 10-12 дугаар улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 6 цэцэрлэг ашиглалтад орно мөн улсын төсвийн концессийн гэрээгээр 15 бага сургууль ашиглалтад орно. Ирэх есдүгээр сарын 01-н гэхэд үйл ажиллагаагаа эхлэх төрийн өмчийн 223 цэцэрлэг байна. Харин төрийн бус өмчийн 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан.
-Цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлсэн юм чинь цэцэрлэгт орсон гэж ойлгож болох уу?
-Цахим бүртгэлд бүртгүүлснээр шууд цэцэрлэгт элсэнэ гэсэн үг биш. Харин ирэх сарын 25-наас “Цэцэрлэгийн цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа эхэлнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулалт хийж элсэлтийг зохион байгуулна. Цахим элсэлт явагдсаны дараа эцэг эхчүүдийн гар утсанд хүүхдийн хувийн дугаар, мэдээлэл ирнэ. Үүний дараа эцэг эхчүүд манай хүүхэд цэцэрлэгт элслээ гэж ойлгож болно.
Зочин · 2017/07/28
энэ ямар муухай ялгаварласан сонин түүвэрлэл явуулах гэж бнаа. Бүртгүүлсэн бол шууд элсүүлэх ёстой шдээ.Хэдэн хүүхдүүд гэртээ цоожтой үлдэж өдрийг өнгөрөөх болж бнаа
битгий тэнэгтээрэй
монгол хүн · 2017/07/28
казино бүх асуудлыг шийддэг болж казино сохор аз шүтдэг хүмүүсийн үйлдэл манай төр казино шиг хэдэн жил явах вэ энэ дөрвөн жил нэг дүгээрт авч үзэх ёстой ажил цэцэрлэг сургууль эрүүл мэнд бид ч хичээх ёстой улс ч санаа тавих ёстой монгол улс байж байхын гол үндэс татвараа ав бид хуулийн дагуу өгнө бидний өгсөн татвараар төрд албан тушаал хашиж амьдралаа авч яваа хүн ажил мэрэгжилдээ сайн шудрага бай ядаж үр хүүхэд чинь чиний нэрийг хэлхээс айдаггүй ичдэггүй сайхан ам бардам амьдрана шуналтай новшнуудад энэ ухаан байхгүй хувалзууд