Би 10 жилийнхээ хүүтэй гэрлээд 16 жил хамт амьдарч хөөрхөн хүү, охин хоёрын аав ээж болсон. Нөхөр оюутан охин эргүүлж явсаар байгаад тэрийгээ дагаад тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарч эхлэхээс нь өмнө хүү маань хүссэн сургуульдаа сурахын тулд лицей сургуульд нь орсон. Одоо орост байгаа.  Тэндээ үргэлжлүүлээд их сургуульд сурна. Одоогоор аав ээж хоёр нь салсан гэдгийг мэдэхгүй байгаа. Харин охин маань 11-тэй. Энд надтай хамт амьдардаг. Тусдаа амьдрахаас өмнө л нэг залуу эргүүлдэг байсан. Одоо ч гэсэн охин бид 2-т туслаад орж гардаг. Охинтойгоо манайд нүүгээд ир хэдий болтол тусдаа байхав гээд байгаа. Охинтойгоо нүүж очих уу болих уу?

Өсвөр насны хүүхдэд хүндээр тусдаг юм болов уу? Охиндоо хойд аавын гар харуулах уу яах уу?

Уг нь ч охинд маань сайн ханддаг. Охин ч сайн л ханддаг. Хүү яаж хүлээж авах бол?