“Богд Асар Инженеринг” компани оршин суугчдаасаа 80 гаруй сая төгрөг завшсан талаар СӨХ-ийн захирал Г.Нямдаржаа өмнө  нь мэдэгдэж байсан билээ. Тухайн үед тэрээр ярихдаа "Төрийн үйлчилгээг шууд авах нийт оршин суугчдын эрх зөрчигдөж байна. Богд Асар" ХХК нь 2015 оны 03-10 саруудад оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны мөнгө гэж 3,000-6,000 төгрөг нийт аж ахуйн нэгжүүдийг хамруулаад 80 гаруй сая төгрөгийг авч, хувьдаа завшсан байдаг.

Оршин суугчдаас хууль бусаар завшсан мөнгөө төлөөгүй. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас энэ компаний хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн баримт ч бий. Өмнө нь "Богд асар" нэртэй компани байсан ч ингэж компанийнхаа нэрийг хүртэл өөрчилсөн байгаа. Энэ талаар холбогдох албаны хүмүүст хандсан байгаа” гэж байлаа. Мөн одоо "Богд асар инженеринг" болсон. 2016 оны 10 сараас шөнийн 24:00-08:00 цаг хүртэл халуун ус хаах, даралтыг зохих хэмжээнээс хоёр дахин бууруулж хүйтэн ус түгээн халуун усны үнэ тарифаар бодон авч иргэдийг дахин хохироосон. Тиймээс "Богд ар" хорооллын 1,300 оршин суугчид гарын үсгээ зурж, уг компаний орон сууцны ашиглалтын конторыг эзэмших эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг хотын даргад хүлээлгэн өгнө” гэж байв.

Тэгвэл энэ хэргийг саяхан “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны дарга А.Телейхан дэмжин, хууль бус зевшөөрөл өгсөн болохыг тогтоожээ.  Тодруулбал тус компани дулаан, ус, цахилгаан гэх нэрийдлээр оршин суугчдаас их хэмжээний мөнгө авсан ч дулаалга муу, бөглөрөл үүсдэг, зэвтэй ус байнга гоождог гэх гомдол тасардаггүй байсаар иржээ.

Тэд “Богд Асар Инженеринг” болон “Эрчим хүчний зохицуулах хороо” хамтран дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж энэ зөвшөөрлийг олгосон нь шударга бус гэж үзэж байгаа юм билээ.

Г.Наран

zaluu.mn