Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна.

Ялангуяа хотын төвдөө бөөгнөрсөн бидний амьдралд хотын төвд зогсоол олох хамгийн хэцүү ажил байсан билээ. Харин Чингисийн талбайн урд хэсгийг авто зогсоол болгосноор бага үгүй жолооч нарт энэ сайнаар туссан байх. Энэхүү газрыг Нийслэлийн удирдлагаас засан тохижуулж өнгөрсөн зургаадугаар сард иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, нээлтээ хийсэн билээ. Энэ нь автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолтой.

Нэг жил гаруй хугацаатай иргэдэд үнэгүй үйлчилж байсан уг зогсоол шинэчлэн засвар хийснийхээ дараа буюу өнөөдрөөс эхлэн нэг цагийн 1000 төгрөгийн тарифтай иргэдэд үйлчлэхээр болжээ. Ер нь үнэгүй юм гэж хаа ч байхгүй гэдэг шиг хотын удирдлагууд энэхүү зогсоолоороо ашиг хүртэхээр ийн зэхжээ.