Мобикомоос татгалзъя
2017/08/01
Манай улсад үүрэн холбооны 4 том байгууллага бий. Мэдээж хамгийн анхдагч нь Мобиком. Гэвч анхдагчийнхаа нэр сүрээр далайлгаж энэ байгууллага үйлчлүүлэгчидээ хохироосоор ирсэн нь нууц биш.
Хэрэглэгчидээс нь дата, төлбөр мөнгөтэй холбоотой байнгын гомдол гарч байдаг ч тэд нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ.
Дугаар нь л гэхэд бүтэн байрны үнээс даваад явчихсан эл байгууллага “Хаан”-д өргөмжилсөн хэрэглэгчидээ харц боолоос ч дорд үзэж байна. Одоо бүр байтлаа өөрсдөө банкны системд шилжчихсэн байх юм. Дараа төлбөрт хэрэглэгчид нь төлбөрөө төлөлгүй удвал Монголбанкны Зээлийн түүхэнд “хар” гэсэн ангилалаар оруулдаг болж. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хөдөө гадаа олон хоногоор явах, мартаж санах, өвчин зовлон тусах гээд л юу эсийг тоолж барах вэ? Гэтэл нэг муу утасны төлбөрөөс болж зээлийн түүхээ харлуулчихна гэдэг байж болшгүй зүйл. Үндсэндээ мобикомд төлбөрөө төлөлгүй жаахан л удсан тохиолдолд та бид цаашдаа аль ч банк, банк бус санхүүгийн байгууллагаас бэлэн болоод бэлэн бусаар зээл хийж болохгүй болно гэсэн үг.
Тэгвэл нэг мөсөн энэ байгууллагаас татгалзаад огт барихаа больчихвол яасан юм бэ? Дугаараа байрнаас давсан үнээр дамлан зардаг хэдий ч орон нутагт сүлжээ муу, интернетийн үйлчилгээ тааруу, төлбөр мөнгөний хувьд өндөр мобигоос нэг мөсөн татгалзъя.
Эх сурвалж: Аrdchilal.mn
http://ardchilal.mn/17489.html
Зочин · 2017/08/02
үндэсний оператор компани бий болгож мөнгийг нь монголдоо үлдээе. Тэнэг хүмүүс л ингэж гадныханд хамаг юмаа өгч байдах байхдаа. Дарга нар нь гэж ёстой хамуутай толгойтой амьсгаануудаас болж хэдэн их наяд гадагш урсаж байна вэ? Энэ дүн харин нь үнэн юм шүү.
баабар · 2017/08/01
санал нэг байна бүгдээрээ мобикомоос татгалз
тийм шүү · 2017/08/01
энэ мобикомоос татгалзий
зочин · 2017/08/01
мобикомоос татгалзаад болоо штэй заавал стресдээд мобиком барих хэрэг байна уу ард түмэн минь
Зочин · 2017/08/01
bi 10n jiliin umnu mobig hayad g- mobile barij bna tulbur ni ch hyamd gardag yum
Пүүжээ · 2017/08/01
Мобиком татвараа шударгаар төлдгийг та бүхэн мэдэх үү. Би 20 орчим жил моби барьж байна хэрэглэсэн төлбөрөө төлөх нь таны үүрэг, энэ муухай хэнэггүй хувиа хичээсэн зангаа болихгүй бол 07 сарын 01 нээс зөрчлийн тухай хууль гарсан. Үүнээс ч илүү торгуулах байх даа.
Монгол · 2017/08/01
Бидний хэдэн Монголчууд Үндэсний үүрэн оператор Жи- Мобайлийг дэмжих нь зүйтэй юм шиг санагддаг. Мобиком, Юнитель, скайтэл бүгд гадны хөрөнгө оруулалттай. Жи Мобайл Монголын хөрөнгө оруулалттай болохоор хөрөнгө оруулалт бага юм шиг санагддаг. Жи Мобайлд хөрөнгө оруулах ганцхан зам байгаа. Энэ бол Монголчууд жи Мобайлыг сонгох. Иргэн бүр хөрөнгө оруулалт хийвэл үйл ажиллагаа нь бусад операторыг давж чадна. Хамгийн гол нь ард түмний өгсөн мөнгө зөвхөн Монгол улсдаа л үлдэнэ. Цэрэнпунцаг гарьдаа дэмжих нь зөв шүү. Гарьд ганцаараа баяжихгүй эээ. Бидний мөнгө Монголдоол үлдэнэ. Үүнийг сайн бодоорой ард иргэд минь.
ssss · 2017/08/01
Arai dendej baina shuu Mobicomoo ard tumen hezeee neg tsagt bosno shuu Ypon uvgun ikhenkh huvitsaag ni ezemshdeg gesen heden teneg mobigiin guitsetgekh zahirluudaa ard tumemendee jookhon eeltei baildaa