“Хүрээ цам-Даншиг наадам”-ын  нээлт наймдугаар сарын таванд болж, таван зургааны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд жуулчдад зориулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Даншиг наадамд чамгүй төсөв ордог тул энэ жил алгасах тухай журам гарч, нэлээд яригдсаны эцэст төсөв мөнгөө танаад “Даншиг наадам аа” хийхээр болсон нь энэ.

Сур харваж, морь уралдуулахгүй, зөвхөн Төв цэнгэлдэхэд хийх болсноороо нэлээд төсөв хэмнэж байгаа гэж зохион байгуулагчид өчигдөр албан ёсоор мэдэгдэж, тасалбарыг үнэгүй тараана гэчихэв. Үнэгүй тараах байсан бол тасалбар хэвлэж мөнгө үрэх шаардлага байсан уу. Үнэгүй зүйлд нугасгүй манайхны сэтгэхүйд тохируулан гаргасан дарга нарын шийдвэр бололтой. “Даншиг наадам” зохион байгуулж буй нь жуулчдын халааснаас мөнгө авч, эдийн засгийн эргэлтэд багахан ч болов нэмэр болох арга гэж бид ойлгоод байгаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12377 хүний суудалтай. Үндэсний их баяр наадмын тасалбар хамгийн багадаа 16 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин Даншиг наадмын тасалбараар ашиг олдоггүй юм гэхэд цаас, хэвлэлтийнхээ мөнгийг олоод авчихмаар юм. Байж болох хамгийн хямд буюу нэг тасалбарыг хоёр мянган төгрөгөөр хэвлэлээ гэж тооцоход л 24.754.000 төгрөг болж байна.  Даншиг наадмыг хүн үзэхгүй болтол үнэгүйдсэн учир хэн ч байсан үнэгүй үзүүлнэ гэж ойлгогдоод байх юм. Үнэгүй өгдөг, үнэгүй авахыг хүсдэг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салчихвал уг сайнсан.

Г.Наран